Төв аймагт боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгджээ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

 Тодруулбал, наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь өчигдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тухайн тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *